Гэгээ

Бясалгах Зөвөлгөө

Бясалгалд зориулсан өөрийн өрөөг цоожтой байлга. Танаас өөр хүн орохгүй бөгөөд арц, хүж асаа.
Тайван орчинд бясалгал хийвэл зохистой. Боломжгүй бол хэр чадлаараа нөхцөлөө бүрдүүл. Та өөрийгөө бурхантай харьцах тайван орчинг бий болго.
Өглөө 4-6 цагийн хооронд, орой 7-8 цагийн хооронд бясалгал хийх хамгийн их үр дүнтэй.
Өрөөндөө өөрийн шүтдэг бурханы хөргийг судар, шашны холбогдолтой хамт байрлуул.
Падмасана, сиддхасана, свастикасана байрлалд толгой, хүзүү, нуруугаа эгц шулуун байрлуул. Бөхийхгүй, гэдийхгүй нэгэн шулуунд байрлана.
Нүдээ анин хөмсөгний хоорондох трикути дээр анхаарлаа төвлөрүүл.
Бодлоо бүү хүчээр хөө. Анхаарал төвлөрүүлэхэд их хүч бүү гарга. Бүх булчин, нервээ сулал. Оюун ухаанаа сулал. Бурханаа бод. Багшийгаа бодоод тарниа тоол. Сэтгэлээ тайвшруул. Сэтгэлээ номхотго.
Оюун ухаанаа хянахын тулд бүү хүчил бүр эсрэгээр нь хэсэг хугацаанд дураар нь тавь. Уяанаасаа алдуурсан нохой мэт зүг бүрт давхих боловч аажимдаа хөдөлгөөн нь удааширч эцэст нь таны тушаалыг хүлээх болно.Дараагийн удаа бодлыг хянах хугацаа улам ойртон хурдсана.
Бясалгалын сэдвээс халин бусад ертөнцийн үйлс рүү тэмүүлэх бодлыг дахин дахин хязгаарлан барьж тодорхой сэдэв дээрээ тогтоон барь. Ийм тэмцэл хэдэн сар үргэлжилнэ.
Та бурханаа бясалгахдаа өмнөх огторгуйд дүрсийг зал. Нүдээ цавчихгүйг хичээн хар. Хөлөөс нь эхлэн хувцас, чимэглэлийг нэг бүрчлэн тогтоон хар. Дараа нь дахин хөлөөс нь эхлэн давт. 3 сар энэ бясалгалыг хий.
Нүдээ аниад дээрх дүрсийг дотоод нүдэндээ сайн хар.
Бясалгалын явцад бурханы төгс чанаруудыг сана.
Сэтгэлд муу бодол хуралдсан бол хүчээр бүү хөө. Хэдий чинээ их хүч гаргана төдий чинээ ядран муу сэтгэл урьд өмнөөс ч илүү хурдтайгаар хүчтэй эзэмдэнэ.
Эдгээр бодлыг бүү тоо. Хэсэг хугацааны дараа эдгээр бодлууд өөрсдөө алга болно.
Эсвэл муу бодлоо эсрэг бодлоор нь соль. Жишээ нь : Залбирал үйлд.
Бясалгалгүйгээр нэг ч өдрийг бүү өнгөрөө. Тогтмол зохион байгуулалттайгаар бясалгалаа хий. Саттва хүнс хэрэглэ. Жимс сүүн бүтээгдэхүүн нь ментал / нарийн бие / биенд маш их ач холбогдолтой мах, загас, өндөг, архи, тамхинаас татгалзаарай.
Бясалгалын үеэр нойрмогловол нүүрээ хүйтэн усаар шүрш. 15 минут завсарла. Богино хугацаанд асани хий. Бхастрика, капалабхати-пранаямаг хий. Орой зөвхөн сүү, жимс ид. 10 юмуу 20 кумбхака хий. Эдгээр зөвлөгөөг дагаснаар нойроо дийлнэ.
Найз нөхдөө зөв сонго. Бүү чалч. Бага ярь. өдөр бүр маунаг / дуугүй суух / 30 минут-2цаг хий. Зөв үзэл санаа, өөдрөг сэтгэл хөгжүүлэх шашны ном зохиолууд унш. Эдгээр нь сайн нөхдийг орлох хүчин зүйл мөн.
Бясалгалын үеэр биеэ бүү займчуул. Биеэ яг л хад шиг хөдөлгөөнгүй тогтвортой байлга. Удаан амьсгал. Биеэ бүү мааж. Багшийн заасан ёсоор нарийн биетэй харьц.
Ухаан цуцсан бол анхаарал бүү төвлөрүүл. Толгойгоо амраа.

Энэ бол хамгийн энгийн зөвөлгөө юм.


Жинхэнэ БИ

Та надаас "Чи хэн бэ?" гэж асуу!
Хариуд нь Би танд өөрийн нэрээ, хаана сурдаг, юу эрхэлдэгээ бас юу хийх дуртай гээд бусдын нvдэнд хэн гэдгээ хэлнэ.

Дараа нь Та надаас "Чи хэн бэ?" гэж асуу!
Тэгвэл Би танд өөрийн юу хvсч мөрөөддөг, өөрийн нvдээр өөрийгөө хэн гэдгээ хэлнэ.

Эцэст нь Та надаас "Чи хэн бэ?" гэж асуу!
Хамгийн сvvлд нь Би танд хэнд хайртай болох, хэрхэн амьдралаа хайрладгаа хэлнэ.

Энэ бvхний эцэст Та Жинхэнэ НАМАЙГ таних болно.

 Хvн хэзээ ч арван хуруу тэгш байж чадахгvй гэж бодож магадгvй. Харин зvгээр л тийм тeгс байдлын тeлee хичээдэг, vйлддэг, тэмцдэг байх ёстой. Тийм хvн тeгс байдалд бусдаас илvvтэйгээр тун дөхөх нь гарцаагvй.

 Тийм хvнийг л төгс хvн гэе.