2011-09-15

Жигтэй зүүд Сэрэхдээ би бүр итгэчихсэн байсан.

Ойрдоо ч юм бичсэнгүй дээ. Хэхэ


Урд шөнө нэг сонин зүүд зүүдэллээ. Би хэсэг хүмүүстэй хамт байх юм. Тэд маш их авьяаслаг, их жаргалтай, баяр баясгалангаар дүүрэн хүмүүс байсан. Тэгээд тэд намайг дагуулаад нэгэн нууцлаг газар аваачихаар шийдсэн бололтой. Тэд бүгд нэг нэг морин тэргэн дээр сууцгаасан.
Миний бодлоор 10 гаран хүн байсан. Гэхдээ би тэдний нэг биш би бол зүрээр л зочны журмаар хамт яваа хүн. Тэгээд нэгэн жижиг биетэй дуу чанга сэтгэлд дулаахан хирнээ нэлээн хөдөлгөөнтэй маягийн үеийн эмэгтэйн тэргэнд суухаар болов. Тэрэг маш гоёмсог мөртлөө эртний ромын дайны морин тэрэгтэй их төстэй байсан. Гэхдээ тийм биш. Тоомсог шиг том биетэй хар зүсмийн морьд нь их булчинлаг сүртэй харагдаж билээ. Эхэндээ зөөлөн бас ямар нэгэн замаар явж байсан боловч бүгд л гэнэт баясаж хөөрөлдөн хурдаа нэмцгээсэн би ч тэрэгнээсээ уначихгүйн тулд бариулаас нь чанга атгаастай хэхэ. Морьд замаа мэддэг бололтой хурдлах тусам удирдахад хэцүү мэт санагдаж байлаа. Гэвч тэр бүсгүй улам урам зориг орсон шинжтэй хурдалсаар баяссаар... Морьд замаас гаран төвөгтэй замаар хурдалж эхэллээ. Зам үнэхээр төвөгтэй байсан маш шигүү ургасан моддын дундуур хар хурдаараа явж байгаа нь надад аймшигтай болж эхэллээ. Хажуугийн тэрэгнүүд харагдахгүй тийш шигүү бас өргөс мөчрөөр дүүрэн харанхуй зам гэхэд хэцүү үнэндээ урд явах зам байхгүй харагдавч морьд салхинд нь хийсмээр хурдан явж байлаа. Унавал ч үхнэ найдвартай...
Тэд хурдалсаар нэгэн нууцлаг хаана ч байдаггүй газар аваачлаа. Тэнд хүссэн газартаа ирсэн бололтой бууцгааж морьдоо тавилаа. Би гэдэг чинь эсэн мэнд ирсэн дээ баярлаж байлаа. Тэр газар хачирхалтай нь тийм сайхан биш нэг л сонин дайны үеийн нуувчтай төсөөтэй за бараг хорогдох байр шиг газар байсан. Бас их хуучин. Надад нэг өрөө гаргаж би ч тухлаад авлаа. Хоол унд элбэг элдвийн нууцаар дүүрэн газар. Нөгөө намайг тэргэн дээрээ авч явсан бүсгүй баясгалантайгаар надад халамж тавин тухтай гэж жигтэйхэн хэхэ. Тэгээд тэр надтай хамт нэг үл мэдэх өрөөнд орлоо. Дотор нь нэгэн шоо дөрвөлжин гэрэл байсан нэлээн том. Бид шооны дээр гармагц орчлон ертөнц үгүй болж зөвхөн тэр шоо л үлдсэн тэр шоо хөдөлж эхэллээ энэ тэндээ дөрвөлжин нүхнүүд гараад л түүн дээр оршихын тулд үсэрч хөдлөхөөс өөр арга байхгүй. Эхэндээ аймшигтай санагдаж байсан боловч удалгүй зугаатай гоё ажил болж хувирлаа. Шоо бүх зүйл болж чадна. Шоон дээр байхад маш их аж жаргалыг мэдэрдэг. Бас шоо бүхнийг бүтээж чаддаг. Бид хамтдаа бараг бүх ертөнцөөр зугаалах шиг санагдсан. Үнэхээр аж жаргалтай байлаа. Хэд хоног ч болсон юм бүү мэд бид тэнд цаг хугацаанаас ангид байлаа. Тэд ч жаргаж чаддаг хүмүүс байна лээ шүү. Би тэр шоонд дурлаж билээ. Тэр шоо надад үнэт зүйл мэт байлаа. Гэвч тэд өөрсдөө шоог ерөөсөө тоохгүй юм... Тэр өрөөнд элдвийн хог новш овоолж үл тоосон шинжтэй байлаа. Би дараагаар тэр шоон дээр гарах гэсэн боловч шоо битгий хэл өрөө нь ч олдохгүй байсан. Би тэр газрыг сайтар судалсан боловч тийм өрөө огт байдаггүй нь тодорхой.
Яаж орсон юм бол... бас хаана байгаа бол... Шоо ажиллах болов уу... Зогсолтгүй хайсаар би дараа ганцаараа нэг л удаа өрөөг олсон шоон дээрээ ч гарсан. Харин дахиж хайж олоогүй. Яаж ордог аргыг нь ганцхан тэнд байдаг хүмүүс л мэднэ. Гэвч тэдэнд дэрнээс илүү нууцлаг гоё зүйлс байдаг болохоор шоог тоохгүй байгаа байхаа. Тийм л болж таарлаа... Угаасаа тэр газар аж жаргалын нууцаар дүүрэн бас ямар ч аюулгүй тийм их зүйлээс би ганцыг л мэдсэн мэдэрсэн.
Удалгүй бүгд л нэг тийшээ явцгаасан. Нөгөө хүчирхэг морьдыг яагаад ч юм хэргээр гэмтээгээд унаагүй явцгаасан. Хэсэг хугацааны дараа Өөр гадаадын хэсэг хүмүүс уг байран дээр ирцгээлээ. Тэд тэр газрын нууцыг мэдэх ч гүй ойлгох ч гүй тоох ч гүй. Илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг дээ. Харамсмаар...
         Тэд морьдыг хөлөглөн бидний араас явцгаахаар болсон. Гэвч тэд биднийг хэзээ ч гүйцэхгүй нь ойлгомжтой... Хэдэн жил өнгөрсөн юм бүү мэд гадаадын иргэд оросууд болж таарсан. Хэзээ юм мэдэхгүй орос улсын хойноос маш том тив ирж мөргөж байгаа нь надад харагдсан. Тэр тив орос улсын ирмэг 2 мөргөлдөж Гималайн уулнаас ч өндөр цаст оргил болох юм байна гэж надад харагдлаа. Монголд ч гэсэн нөлөөлнө. Гэдэгт би итгэлтэй байна. Маш их газар хөдлөлт болно. Харин тэд тэр нууцлаг сайхан газрыг надад хэргээр үзүүлсэн мэт санагдаж байна. Тэнд ч маш олон хүн амьд үлдэх боломжтой.... Гэж зүүдэлдэг юм байна. /ккк/

No comments:

Post a Comment