Бид бүхэн Нострадамус, Ванга гэдэг нэрсийг сонсоод л тэнийг зөнчид гэдгийг нь мэддэг. Харин хүн төрөлхтний ойрын ирээдүй болох 21-р зуунд ямар үйл явдлууд болох талаар тэдний зөгнөлийг харьцуулж үзье. Эдгээр хоёр зөнчид хоёулаа 2010-2011 онд дэлхийн 3-р дайн эхэлнэ гэж зөгнөсөн, дэлхийн байдлыг та нэг ажиглаад, түүх судраа уншаад үзэхэд илүүднэ гэж үү? Дэлхийн 1,2-р дайны өмнөх нөхцөл байдалтай ижилхэн харагдахгүй байна гэж үү? Арай дайн гарах юм биш биз? хэхэ
2011-02-21
Хараацай хүнд яагаад хайртай болсон бэ?
Эрт цагт жигүүртний хаан Хангарьд: Ертөнц дээр юуны мах хамгийн амттайг мэдээд ир гэж зөгий хараацай хоёрт зарлиг буулгаж гэнэ. Зөгий, хараацай хааныхаа зарлигийг гүйцэтгэхээр нисэн оджээ. Гэвч хараацай, амьтан болгоныг хазаж хатгах вий гэж зүрхшээн, яах учраа ололгүй хий л ийш тийш элэн халин нисэж явж гэнэ. Харин зөгий амьтан болгоныг хатгаж үзжээ.
Оройхон тийшээ буцах болсонд хараацай: За зөгий хамгийн амттай нь юуны мах байна вэ? Мэдэж чадав уу? гэж асуужээ. Мэдэж чадсан. Хангарьд гуайн зооглоход хүний мах л их амттай юм байна гэхийг хараацай сонсмогц хөөрхий хүн төрөлхтөнг энэ аюулаас яаж аврах билээ гэж бодсоноо: Би ядраад байна, жаахан амсхийе гээд зөгийтэй хамт модны мөчир дээр суугаад: Чи хануур хэлээ над нэг үзүүлэхгүй юу? Би чиний хэлийг ер үзээгүй юм байна гэсэнд зөгий хэлээ гapгaв. Хараацай ганц дайраад хурц хошуугаараа зөгийн хэлийг тас хазчихаж гэнэ. Зөгий уурлаад Хангарьдад хэлэхээр нисэхэд хараацай даган явжээ.
2011-02-20
Хараацайн хайр
Энэ хараацайн хайр нь амнь насанд нь хүрэх хүнд гэмтэл авчээ. /Машинд мөргүүлсэн/
Хайрыгаа алдахгүйн тулд сэтгэл нь зовсон тэрээр түүнд хоол авчирлаа.
Хайрыгаа алдахгүйн тулд сэтгэл нь зовсон тэрээр түүнд хоол авчирлаа.
Бүсгүй минь би чамд дурлажээ
Хараацай шувуу нэг бүсгүйд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Бүсгүй минь би чамд дурлажээ" гэжээ. Бүсгүй уурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?" гээд хөөгөөд явуулжээ. Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд бүсгүй огт халгаасангүй бас л хөөжээ. Хараацай дахин эргэж ирээд "Бүсгүй минь гадаа хүйтэрч байна, чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайг аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч Бүсгүй авах нь битгий хэл түүнийг
2011-02-19
Алтан хараацай
Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудынхаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисч, хэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт.
Хамгийн чухал бөгөөд үр ашигтай зуршил юу вэ?
Хамгийн үр ашигтай зуршил бол "Яагаад" гэж асуудаг зуршил юм. Ямар нэг зүйл хийхээсээ урд үргэлж яагаад гэж өөрөөсөө асууж байгаарай.
Яагаад би үүнийг хийж байна? Миний үүнийг хийх гол зорилго юу вэ? Энэ үйлдэл маань миний зорилгодоо хүрэхэд үнэхээр ашигтай зөв зам байж чадах уу?
Бидний оюундаа тунгааж бодоогүй хийсэн юм бүхэн үр ашигтай байдлыг сонгох сонголтыг хааж тайван, сэтгэл амраасан хуурамч сэтгэл ханамжийг өгдөг. Одооноос энийг өөрчлөх цаг болоо...
Яагаад би үүнийг хийж байна? Миний үүнийг хийх гол зорилго юу вэ? Энэ үйлдэл маань миний зорилгодоо хүрэхэд үнэхээр ашигтай зөв зам байж чадах уу?
Бидний оюундаа тунгааж бодоогүй хийсэн юм бүхэн үр ашигтай байдлыг сонгох сонголтыг хааж тайван, сэтгэл амраасан хуурамч сэтгэл ханамжийг өгдөг. Одооноос энийг өөрчлөх цаг болоо...
Бүтээмжийг өсгөж хурдыг нэмэх
БҮТЭЭМЖИЙГ ӨСГӨЖ ХУРДЫГ НЭМЭХ БУЮУ
“ЦАГ ХУГАЦААГ АШИГЛАХ АРГА УХААН ”
Цаг хугацаа гэдэг өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй ...Хэтэрхий номыг сурталчлаад ч байгаа юм шиг санагдуулж болох ч ямартаа ч ажилдаа оройтож ирдэг, цагаа зохицуулж төлөвлөж сурах хүсэлтэй хэн болов уншаасай гэсэн үүднээс ийн бичлээ. Учир шалтгаан, жишээ баримтыг оруулж өгсөн тул үндэслэл, баталгаанд тулгуурлаж байж итгэдэг хүмүүс унших хэрэгтэй.
Subscribe to:
Posts (Atom)