2011-02-20

Бүсгүй минь би чамд дурлажээ

Хараацай шувуу нэг бүсгүйд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Бүсгүй минь би чамд дурлажээ" гэжээ. Бүсгүй уурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?" гээд хөөгөөд явуулжээ. Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд бүсгүй огт халгаасангүй бас л хөөжээ. Хараацай дахин эргэж ирээд "Бүсгүй минь гадаа хүйтэрч байна, чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайг аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч Бүсгүй авах нь битгий хэл түүнийг
хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бүсгүй ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд бүсгүй бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэн ч түүнийг хараагүй байв. Эцэст нь бүсгүй мэргэн ухаантан дээр очиж бүх учраа хэлжээ. Мэргэн ухаантан "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг. Ашиглахгүй бол нисээд явчихдаг. Түүн лугаа адил зарим хүмүүс амьдралд ганц л удаа учирдаг. Үнэ цэнийг нь мэдрэхгүй бол нисэж яваад хэзээ ч эргэж дахиж олдохгүй". Юмыг мэдэрч тунгааж бай чи амьдралдаа хэдэн хүний үнэ цэнийг мэдрэлгүй явуулсан бэ? Чамд эргээд ирэх болов уу? Эсвэл тийм хүн дахиж гарч ирэх болов уу? Энэ асуултад хариулах гээд үзээрэй...

1 comment:

  1. ene busgyu ni denduu teneg yumaa hairtai gd bhad hoogood mangar yumaa hoorhii ter haratsai

    ReplyDelete