2011-02-19

Бүтээмжийг өсгөж хурдыг нэмэх

БҮТЭЭМЖИЙГ ӨСГӨЖ ХУРДЫГ НЭМЭХ БУЮУ
 “ЦАГ ХУГАЦААГ АШИГЛАХ АРГА УХААН ”
Цаг хугацаа гэдэг өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй ...
Хэтэрхий номыг сурталчлаад ч байгаа юм шиг санагдуулж болох ч ямартаа ч ажилдаа оройтож ирдэг, цагаа зохицуулж төлөвлөж сурах хүсэлтэй хэн болов уншаасай гэсэн үүднээс ийн бичлээ. Учир шалтгаан, жишээ баримтыг оруулж өгсөн тул үндэслэл, баталгаанд тулгуурлаж байж итгэдэг хүмүүс унших хэрэгтэй.

Харин энэ номыг уншихаас залхуу хүрч байгаа эсвэл завгүй хүмүүсдээ зориулаад ганцхан хуудсанд багтаан “Өглөөний хүн 2 ” номыг тоймлон хүргэе.

1. Өглөөг идэвхитэй ашиглахын тулд унтах нойроосоо хас гэсэн үг биш л дээ. Учир нь сайтар унтаж амрах нь бас эм болдог байна. Хүн 6-8 цаг унтах нь хангалттай байдаг бөгөөд ингэж ханасан нойроо авахын тулд орой эрт унтах нь хамгийн зөв сонголт болдог байна. Тиймээс орой унтах цагаа зохицуулах хэрэгтэй

2. Эмх цэгтэй байхад та маш их цаг хугацааг хэмнэх тул юм хайж цаг үрэхгүй байх хэрэгтэй. Орой унтахдаа өмсөх хувцас авч явах зүйлсээ бэлтгэх нь зөв. Өөрийн ажлын ширээгээ цэгцтэй байлгаж хэрэггүй зүйлсээ зоригтойгоор хаях хэрэгтэй

3. Өглөө оройн замын түгжрээнээс зайлсхийх нь цаг хэмнэх бөгөөд үүний тулд хамгийн ачаалал багатай буюу хамгийн өглөө эрт ажилдаа ирж, орой эртхэн харих нь зөв.

4. Харин цагаа зөв ашиглахын тулд Чухал ажлаасаа эхэлж хийх хэрэгтэй. Тиймээс үргэлж ажил төрлийнхөө аль чухал болохыг дарааллуулан байрлуулж байх нь чухал Энэ үед анхаарах ёстой зүйл бол бүх ажил төрлөө хувийн байр суурьнаас бус компаныхаа эрх ашигийн үүднээс эхлээд бодолцож үзэх хэрэгтэй. Өглөөний цагаа юунд дэмий үрж байгаагаа тогтоох хэрэгтэй. Заавал хийхгүй байсан ч болох ажилдаа цагаа дэмий үрчхээгүй биз? Интернет хэсэх, найзуудтайгаа чатлах, сонирхолдоо хөтлөгдөө линк дарсаар байгаад хамаг цаг чинь яваад байгаа юм биш биз?

5. Үдээс өмнө үү? Үдээс хойш хийх үү гэдгээс хамаараад үр бүтээмжит ажлын шинж чанар өөрчлөгддөг байна. Тиймээс үдээс өмнө болж өгвөл анхаарал төвлөрөл шаардсан ажил хийх нь зохистой юм байна. Бас хийхээс төвөгшөөж зайлсхийж байгаа хэцүү ажлуудаа ч энэ цагт амжуулаад авах хэрэгтэй.

6. Больхийг нь больж зохицуулж хойшлуул.

7. Тэмдэглэлийн дэвтрээ ашигла. Эгэл жирийн тэмдэглэгээг ч дэвтэртээ бичиж бай. Мөн наалддаг цаасыг хэрэглэж чухал зүйлсээ бичиж байх хэрэгтэй. Учир нь тэмдэглэлийн дэвтрийн жинхэнэ хэрэглээ нь өөрийн цагийг зохицуулахад оршдог байна.

8. Нэгэн зэрэг хий. Тэгэх далимдаа тийшээ очоод тийм ажил амжуулаад тэгээд тэрэнтэй уулзаад тийм юмаа амжуулаад тэгэнгээ тэгнэ гэж ... Өглөө босоод гар нүүр шүдээ угаангаа англи хэлний кассет сонсох, ажилдаа ирэнгээ хол гэртэй хүмүүс автобусанд ном унших, гадаад хэлээ сайжруулах, ойрхон байдаг бол эрүүл мэнд биеийн тамираар хичээллэх үүднээс алхаж ирэх гэх мэт . Алхаж байхад шинэ санаа орж ирдэг байна. Далимдуулж хийж болох зүйлсээ олоод цагаа хэмнэ

9. Төлөвлөснөөрөө ажилла. Цаг төлөвлөхөөс ч дутахааргүй чухал зүйл нь төлөвлөснийхөө дагуу хэрэгжүүлэх явдал байдаг байна.

10. Цаг төлөвлөлтийн 60:40-ийн зарчимыг ашигла. 60 % нь төлөвлөгөөнөөс хамаарч ажиллах цаг, 20% нь төлөвлөгөөнөөс ангид нөөц цаг, 20% нь чөлөөтэй ажиллах цаг

11. 80 /20-ийн зарчмыг ашигла. Ажил хэргийн үр дүнгийн 80% нь нийт ажилын хэмжээ болон ажлын цагийн 20%-иас хамаарч биелэгддэг байна. Тиймээс үдээс өмнө тухайн өдрийнхөө чухал ажлуудын 80%-ийг хийж гүйцэтгэсэн байхад үлдсэн ажлуудыг тун амархан хийж дөнгөнө

12. Компаныг аврах хамгийн сайн үр бүтээмж 80 /20-ийн зарчмыг ашиглах явдал. Ажил төрлийн онцлогоос хамаарч оройн цагийг идэвхитэй ажиллах нь үр ашигтай хэмээн үзэх хүмүүс байдаг боловч ихэнхи тохиолдолд зөвхөн өглөөний цагийг сайтар ашиглах нь гайхмаар үр нөлөөг өгч чухал ажлуудаа дор нь амжуулж чаддаг байна. Хүний төвлөрөх чадвар хамгийн өндөр байдаг байна.

13. Доод ажилтандаа 80 /20-ийн зарчим бариулах нь удирдагчийн үүрэг байна.

14. Хойшлуулалгүй үргэлжлүүлэн дуусга

15. Саад бологч хүчин зүйлсийг таслан зогсоо

16. Нэгэнт эхлэсэн ажлаа заавал дуусгаж бай.

17. Эрт ажилдаа очиж мөн эрт ажлаасаа тар. Гүйцээ!!! Гэхдээ уншвал илүү үндэслэлтэй мэдээлэл олж авах байхаа.

Эх хувь нь ZOLZAYA'S POSTEROUS

No comments:

Post a Comment