2013-10-04

"Алтан хараацай"

"Алтан хараацай" Алтан хараацай нисэхийг би харах дуртай. Тэнгэр цэлмэг, салхи тогтуун, нар тунгалаг байвал тэд өдөржин нисдэг юм. Тэдний нисэх нь бусад шувуудын хаас огт ондоо, ер бусын, далд нууцлаг. Хаа нэгтээгээс дүүлэн нисэж, тэнгэрт гараад тэрүүхэндээ тойрон эргэн, шумбан сэлэн, сүлжилдэн ниснэ. Нисэх нь тэдний цэнгэл. Тэд нисэн цэнгэхийн тулд л агаарт гардаг. Тэнгэр сайхан байгаа нь тэдэнд жаргал. Жаргал гэдэг ямагт одоо цаг гэдгийг тэд их эрт ухаарсан мэт, ерөөсөө тэгж боддог мэт. 

2006 он Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит богино өгүүллэгийн “Шувуун саарал” наадмын Тэргүүн байрын шагналт өгүүллэгийн хэсгээс...

2011-09-25

Миний ууж баралгүй орхисон цор ганц дарс бол бүсгүй хүн... /Данзангийн Нямсүрэн/ “Эрээнцавын” хэмээх Дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэн

Амитава

Яаж би Амитаба шиг
хөлөө цэцгэн өлзий завилах вэ?
Яаж би Амитаба шиг
чамайгаа бурханы тигд бүтээх вэ?
Яаж би Амитаба шиг
хүйсний нууцыг хуруугаараа томьёолох вэ?
Яаж би Амитаба шиг
хүүхний бэлхүүсийг алтан харганаар үйслэх вэ?
Яаж би Амитаба шиг
газрын гүн дэх үндэсний үзүүр рүү залбирах вэ?
Яаж би Амитаба шиг
есөн эрдэнийн чулуугаар чамайгаа чимэх вэ?
Яаж би Амитаба шиг
уснаас гарсан бүсгүй эрэг дээр суугаагаар бодох вэ?
Ээ Амитаба ...

2011-09-15

Жигтэй зүүд Сэрэхдээ би бүр итгэчихсэн байсан.

Ойрдоо ч юм бичсэнгүй дээ. Хэхэ


Урд шөнө нэг сонин зүүд зүүдэллээ. Би хэсэг хүмүүстэй хамт байх юм. Тэд маш их авьяаслаг, их жаргалтай, баяр баясгалангаар дүүрэн хүмүүс байсан. Тэгээд тэд намайг дагуулаад нэгэн нууцлаг газар аваачихаар шийдсэн бололтой. Тэд бүгд нэг нэг морин тэргэн дээр сууцгаасан.

2011-02-21

Ирээдүйн дэлхийн ан амьтадын ирээдүй

Бид бүхэн Нострадамус, Ванга гэдэг нэрсийг сонсоод л тэнийг зөнчид гэдгийг нь мэддэг. Харин хүн төрөлхтний ойрын ирээдүй болох 21-р зуунд ямар үйл явдлууд болох талаар тэдний зөгнөлийг харьцуулж үзье. Эдгээр хоёр зөнчид хоёулаа 2010-2011 онд дэлхийн 3-р дайн эхэлнэ гэж зөгнөсөн, дэлхийн байдлыг та нэг ажиглаад, түүх судраа уншаад үзэхэд илүүднэ гэж үү? Дэлхийн 1,2-р дайны өмнөх нөхцөл байдалтай ижилхэн харагдахгүй байна гэж үү? Арай дайн гарах юм биш биз? хэхэ

Хараацай хүнд яагаад хайртай болсон бэ?

Эрт цагт жигүүртний хаан Хангарьд: Ертөнц дээр юуны мах хамгийн амттайг мэдээд ир гэж зөгий хараацай хоёрт зарлиг буулгаж гэнэ. Зөгий, хараацай хааныхаа зарлигийг гүйцэтгэхээр нисэн оджээ. Гэвч хараацай, амьтан болгоныг хазаж хатгах вий гэж зүрхшээн, яах учраа ололгүй хий л ийш тийш элэн халин нисэж явж гэнэ. Харин зөгий амьтан болгоныг хатгаж үзжээ.

Оройхон тийшээ буцах болсонд хараацай: За зөгий хамгийн амттай нь юуны мах байна вэ? Мэдэж чадав уу? гэж асуужээ. Мэдэж чадсан. Хангарьд гуайн зооглоход хүний мах л их амттай юм байна гэхийг хараацай сонсмогц хөөрхий хүн төрөлхтөнг энэ аюулаас яаж аврах билээ гэж бодсоноо: Би ядраад байна, жаахан амсхийе гээд зөгийтэй хамт модны мөчир дээр суугаад: Чи хануур хэлээ над нэг үзүүлэхгүй юу? Би чиний хэлийг ер үзээгүй юм байна гэсэнд зөгий хэлээ гapгaв. Хараацай ганц дайраад хурц хошуугаараа зөгийн хэлийг тас хазчихаж гэнэ. Зөгий уурлаад Хангарьдад хэлэхээр нисэхэд хараацай даган явжээ.

2011-02-20

Хараацайн хайр

Энэ хараацайн хайр нь амнь насанд нь хүрэх хүнд гэмтэл авчээ. /Машинд мөргүүлсэн/
Хайрыгаа алдахгүйн тулд сэтгэл нь зовсон тэрээр түүнд хоол авчирлаа.

Бүсгүй минь би чамд дурлажээ

Хараацай шувуу нэг бүсгүйд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Бүсгүй минь би чамд дурлажээ" гэжээ. Бүсгүй уурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ?" гээд хөөгөөд явуулжээ. Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд бүсгүй огт халгаасангүй бас л хөөжээ. Хараацай дахин эргэж ирээд "Бүсгүй минь гадаа хүйтэрч байна, чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайг аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч Бүсгүй авах нь битгий хэл түүнийг